
Олон улсын төслийн багийнхнийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат “Харьцуулсан эрх зүй” олон улсын төслийн Анхдугаар зөвлөгөөнд оролцсон Итали Улсын Миланы их сургууль, Франц Улсын Каен Нормандийн их сургуулийн төлөөлөгчдийг 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр тэрбээр, төслийн ач холбогдлыг өндөр үнэлэхийн сацуу төслийг хэрэгжүүлснээр Үндсэн хууль дээдлэх ёс, шүүх эрх мэдэл, хүний эрхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зохих хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.